Хятад хэл сурахад тус болох 5 ҮНЭГҮЙ апп

Зохиогч: Ren Academy2025-06-05

Хятад хэлийг сурна гэдэг хэцүү мэт санагддаг. Дүрс үсэг, аялгуу, бичиг — бүгд л өөр ертөнц шиг. Гэхдээ орчин үед энэ бүгдийг тоглоом шиг сурах боломжтой болсныг та мэдэх үү?

Бид энэ удаад хятад хэл сурч эхэлж буй бүх хүмүүст зориулж үнэгүй ашиглаж болох 5 шилдэг апп-ыг танилцуулж байна. Эдгээрийг өдөр бүр ердөө 10–15 минут ашиглахад ч хангалттай үр дүн өгдөг.

1. HelloChinese

Хэл сурах апп №1

Онцлог:

  • Сонирхолтой, дүрстэй, богино хичээлүүд
  • Сонсгол, яриа, бичих дасгал бүгдийг багтаасан
  • Англи/хятадтай зэрэгцүүлэн сурахад тохиромжтой
  • Аялгуугаа (тон) шалгуулж ярьж сурдаг!

Хэнд тохиромжтой вэ? Хэл сурах шинэ эхлэгчид. Яриагаа эхлэхэд маш сайн.

HelloChinese апп

2. Pleco

Хятад хэлний хамгийн хүчирхэг толь бичиг

Онцлог:

  • Ханзыг бичиж хайх, дуугаралтаар хайх, утгаар хайх боломжтой
  • Жишээ өгүүлбэр, үгсийн утгын ялгаа сайн тайлбарлагдсан
  • Зураг эсвэл камер ашиглан шууд үг хайх боломжтой
  • Flashcard буюу үг цээжлэх системтэй

Хэнд тохиромжтой вэ? Бүх түвшний сурагчид. Хичээл дээрээ хэрэглэж болох шилдэг толь.

Pleco толь бичиг апп

3. Duolingo

Хэл сурах хамгийн тоглоом шиг апп

Онцлог:

  • Хятад хэл сурах хичээлийг тоглоомын системээр хийсэн
  • Дасгалын оноо авна, өдөр бүр streak цуглуулна
  • Хялбар тайлбарууд, дүрмийн жишээтэй

Хэнд тохиромжтой вэ? Анхан шатны сурагчид, хэл сурахаас "айдаг" хүмүүст мотиваци өгдөг.

Duolingo хэл сурах апп

4. Skritter

Ханзыг зөв бичихийг сурмаар байна уу?

Онцлог:

  • Ханзыг stroke order-оор заана
  • Гарын хөдөлгөөнөөр бичүүлдэг (screen дээр)
  • Тодорхой хэмжээний үгийн сангийн дасгалуудтай
  • Flashcard системтэй

Хэнд тохиромжтой вэ? Ханз сурч буй бүх хүн. Хятад үсэгтэй анх удаа ажиллах хүмүүст хамгийн тохиромжтой.

Skritter ханз бичих апп

5. ChineseSkill

Хүүхдэд зориулсан мэт боловч томчуудад ч үр дүнтэй

Онцлог:

  • Богино видео, комик, quiz хослуулсан
  • Энгийн дүрмүүдийг сонирхолтой аргаар заадаг
  • Анхан шатны хэрэглээний хэллэгийг төвлөрүүлсэн
  • Англи хэл дээр тулгуурласан

Хэнд тохиромжтой вэ? Сургуулийн сурагчид, өөрөө сурч байгаа эхлэгчдэд.

ChineseSkill хэл сурах апп

Апп ашиглан сурна гэдэг багшгүйгээр сурна гэсэн үг биш. Харин ч багш + апп хоёр хамт байвал бодит үр дүн хамгийн хурдан гардаг. Бидний сурагчдын олонх нь эдгээр апп-уудыг манай хичээлтэй хамт ашиглаж, илүү амархан суралцаж байна.

Хэрвээ та ч бас хятад хэлний сууриа зөв тавихыг хүсэж байвал бидэнтэй холбогдоорой. Хэл сурах аяллыг хамтдаа эхлүүлье!