🧐Та мэдэх үү? Хятад хэлэнд цагаан толгой байдаггүй.
Харин үүний оронд ханз (汉字, Hànzì) хэмээх бичгийн тэмдэгтүүдийг ашигладаг.
Одоогийн байдлаар:
Нийт 50,000 гаруй ханз бүртгэгдсэн байдаг. Гэхдээ өдөр тутмын амьдралд 2,000–3,000 ханз мэддэг байхад сонин уншиж, ихэнх бичвэрийг ойлгох боломжтой. Харин их, дээд сургууль төгссөн төрөлх хятад хэлтэй хүмүүс ихэвчлэн 4,000–8,000 орчим ханз таньдаг.
Ханз гэж юу вэ?
Ханз бүр өөрийн гэсэн утгатай. Жишээлбэл:
🌳木 (mù) = мод
🌳🌳林 (lín) = хоёр мод → ой
🌳🌳🌳森 (sēn) = гурван мод буюу өтгөн ой
Ингэж харахад ханзнуудын бүтэц, утга хоорондоо холбоотой байдаг нь сурахад илүү сонирхолтой болгодог.
Хятад хэл сурахад ханз хамгийн хэцүү юу?
Олон хүн ханзнаас айдаг ч үнэндээ ханзыг тогтмол давтаж, хэрэглэж эхэлбэл дүрсээр нь таньж сурдаг. Цагаан толгой цээжилдэгтэй адил биш, харин зураг таньж байгаа мэт тархи аажмаар тогтоодог.
Тиймээс “Хятад хэлэнд цагаан толгой байхгүй” гэдэг нь сурахад боломжгүй гэсэн үг биш. Харин өөр арга барилаар сурдаг гэсэн үг юм.
